Оросын албаны хүмүүс Японы Ямагүчи мужид очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /Kyodo/. Оросын засгийн газрын 100 орчим албаны хүн Япон-Оросын Дээд хэмжээний уулзалт болохоос дөрвөн хоногийн өмнө буюу ням гарагт Японы Ямагүчи мужид очжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тус мужийн Нагато хотод энэ долоо хоногийн пүрэв гарагт Дээд хэмжээний уулзалт хийх юм. Тэд маргааш нь буюу баасан гарагт Токио хотноо хэлэлцээгээ үргэлжлүүлнэ.
Эх сурвалжуудын хэлснээр, Оросын албаны хүмүүс Дээд хэмжээний уулзалт болох газрын ойр орчимд аюулгүй байдлын хяналт хийж байгаа ажээ.
Г.Доржханд