Ерөнхий сайд дээд боловсролын салбараар мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-12 09:54:20

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы ирэх баасан гарагийн хуралдаанд Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж  буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.  

Ерөнхий сайдын мэдээлэлд дээд боловсролын салбарт баримталж буй хэтийн бодлого болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, хөрөнгө оруулалтын орчин, өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг дурдагдах аж. 

Одоогийн байдлаар манай улсад 95 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 87 нийслэлд, 8 нь орон нутагт байдаг байна. Тэдгээрт 12 мянга гаруй ажиллагсад ажиллаж байгаагаас 7000 орчим нь багш, сурган хүмүүжүүлэгчид бөгөөд 157 мянган оюутан суралцаж байгаа юм.

Б.Туул

相关新闻