Л.Гүндалайн хүсэлтийг АН хүлээн авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-12 09:35:40

Ардчилсан намд элсэх “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайн хүсэлтийг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Хүсэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр энэхүү шийдвэрээ АН Их хуралтай холбон тайлбарлаж байсан юм. Тодруулбал тус нам дүрмээ шинэчлэн боловсруулж, ҮЗХ-аар асуудлаа шийдүүлэхгүй, нийт гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг болсон нь түүний АН-д элсэх шалтгаан болсон. 

Мөн нийт гишүүдээрээ хэлэлцүүлж намын даргаа сонгох байдлаар дүрмээ өөрчилсөн нь намайг АН-даа эргэж ороход хүргэлээ хэмээн мэдэгдэж байсан ч АН-ын удирдлага түүний хүсэлтийг хүлээж авсангүй.

Б.Туул

相关新闻