Харьшгүй мэргэн Ц.Батчулууны нэрэмжит отог харваа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-11 19:19:29
Yesukheitumur Tumurbaatar

Монгол Улсын Үлэмж дархан, харьшгүй мэргэн Ц.Батчулууны нэрэмжит алдрын отог харвааг Төв аймгийн БТСГ,  аймгийн Шагайн холбооны салбар комиссоос хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд 18 аймгийн 36 багийн 290 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тус тэмцээний гуравдугаар байрыг Үлэмж дархан мэргэн Б.Золбоо ахлагчтай Өмнөговь аймгийн баг, дэд байрыг Үлэмж дархан мэргэн Ш.Эрдэнэбаатар ахлагчтай “Баатар номун” баг эзэлсэн бол тэргүүн байрыг Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг хүртэж өргөмжлөл мөнгөн шагналын эзнээр тодорлоо.

Харин Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Зуунмод сумын баг тусгай байрт орсон амжилтаар тэмцээнийг өндөрлөжээ. Мөн шилдэг харваачаар Дорноговь аймгийн Үлэмж дархан мэргэн Ш.Бат-Өлзий тодорсон гэдгийг БТСГ-ын дасгалжуулагч Ш.Алтанхүү хэллээ. Мөн энэ жилийн тэмцээний онцлог нь тамирчдын чансаа урьд урьд жилүүдийнхээс ахисаныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

相关新闻