"Тив тивийн үзмэр" амьтдын үзэсгэлэн олны хүртээл болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-10 17:23:11

Байгалийн түүхийн музей, Булган аймгийн музейтэй хамтран "Тив тивийн амьтдын үзмэр" үйл ажиллагааг Булган аймагт зохион байгуулж байна.

12 дугаар сарын 05-наас эхлэн нэг сарын хугацаатай амьтдын чихмэл бүхий үзэсгэлэн аймгийн музейд олны хүртээл болж байна. Нийт 86 төрлийн чихмэлийн 60 орчим хувь нь шувууд байна. Усны, өвөлждөг, зусдаг, хамгийн том, жижиг, элбэг, цөөн байдаг гээд төрөл төрлийн шувуудын чихмэл, зургууд байгаа бол мөн том амьтдын чихмэлүүд ч байна. Арслан, цацагт хяруул, ирвэс, пингвин, аргаль, янгир, зээр, тарвага, дорго зэрэг ховор, том амьтдын чихмэл цөөн хувийг нь эзэлж байна. Үзмэрийг үзэж сонирхоход цэцэрлэгийн багачууд 500 төгрөг, сурагчид 1000 төгрөг, томчууд 2000 төгрөгийн тасалбараар үзэх боломжтой юм байна. Урьд өмнө энэ төрлийн, цар хүрээ ихтэй олон амьтад бүхий  үзмэр Булган аймагт ирж байгаагүй аж.

                                                                                                                                                                                   П.Батням

相关新闻