“Алтайн мэдээ” сонины сэтгүүлч “Шилдэг нийтлэл”-ийн эзэн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙМонголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл "The Mongolian Mining Journal"-ийн дэргэдэх "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах "Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төслийн хаалтын нэгдсэн уулзалтыг "Блю Скай" зочид буудлын "Кристалл" танхимд хийлээ. Энэхүү сургалт нь сэтгүүлчдэд уул уурхайн салбарын мэдээ мэдээллийг өгөхөөс гадна сэтгүүлзүйн олон талын мэдлэгийг олгодгоороо онцлогтой.
Төслийн хүрээнд "Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ нь орон нутгийн сэтгүүлчдийн дунд сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн шагналын эздээр Сэлэнгэ аймгийн ”Мандал” телевизийн сэтгүүлч Ц.Ундармаа “Хуулийг хэн хэрэгжүүлэх вэ?” асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгээрээ, Говь-Алтай аймгийн “Алтайн мэдээ” сонины сэтгүүлч Э.Нарангэрэл “Замын амлалт завсарлах болсон нь хэн гуайн гавьяа вэ?” асуудал дэвшүүлсэн нийтлэлээрээ шалгарч Австрали улсад 14 хоног суралцах эрхийн бичгээр шагнууллаа.
Ш.Цоодол