Оюутолгой төсөлтэй холбоотой асуулгад хариу өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-09 09:10:59

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Оюутолгой төслөөр мэдээлэл хийнэ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар салбарын сайдад асуулга тавьсан юм. Уг асуулгын хариунд салбарын сайд мэдээлэл хийх нь.

Үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг хуулийн төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Б.Туул

相关新闻