Өвлийн улиралд хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг хориглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлсын хэмжээнд 2016 оны 11 сарын байдлаар мотоциклийн улмаас нийт 56 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Орон нутгийн иргэд мотоциклийг ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашиглаж байгаагаас малын бэлчээрт, шороон замд хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд орж эрүүл мэнд, амь насаараа хохирч буй аж.
Ойрын үед цас орж, замын зорчих хэсэгт хальтиргаа, гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогсдод аюултай нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан Архангай, Булган, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймаг болон нийслэлийн алслагдсан 3 дүүргийн Засаг даргын захирамжаар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргалаа.