Ихэнх нутгаар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-08 11:36:15

Маргааш нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын  нутгаар, 12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр, 11-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ,  Хараа, Ерөө  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 

Б.Заяа

相关新闻