Японы “Softbank” АНУ-д 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Kyodo/. Японы харилцаа холбооны “Softbank” групп ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-д 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 50 мянган ажлын байр бий болгоно гэж АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп мэдэгдлээ.
Д.Трамп “Softbank” группын захирал Масоёши Сон-той мягмар гарагт Нью-Йорк хотын “Trump Tower” цамхагт уулзсаныхаа дараа энэ тухай мэдэгдсэн байна.
Тэрбээр твиттер хуудсандаа “хэрвээ би сонгуульд ялаагүй бол Маса Америкт хэзээ ч хөрөнгө оруулалт хийхгүй” гэж бичжээ.
Д.Трамп одоо өөрийн засаг захиргаагаа бүрдүүлэх гээд маш завгүй байгаа юм. Тэрбээр Масоёши Сон-той уулзсан нь ажлын байрыг асар ихээр нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлэхээр хичээж байгаагаа харуулсан хэрэг юм.
Г.Доржханд