АН-ын зургадугаар Их хурал хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-06 09:35:29

АН-ын зургадугаар Их хурал өнөөдөр 9:00 цагт Соёлын төв өргөөнд эхлэх гэж байна.

Хуралд АН-ын 1210 төлөөлөгч мандатаар оролцох бөгөөд Их хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

1210 төлөөлөгчийн анхан шатнаас сонгогдож байгаа буюу сумын анхан шат, нийслэлийн хорооны анхан шатнаас сонгогдох төлөөлөгчийн тоо 639 байх юм. Мөн ард түмнээсээ мандат авсан аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Их хуралдаа орно. Ард түмнээс мандат авсан энэ төлөөлөгчдийн тоо 307 байна. ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд нийлээд 264 хүн шууд орох юм.

Их хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхгүй. Их хурлын дараа шинэчилсэн дүрмийн хүрээнд намынхаа даргыг сонгохдоо бүх гишүүдийн цахим шинэчилсэн бүртгэлийг хөтөлж дууссаны эцэст явуулах юм.

Түүнчлэн АН-ыг анх үүсгэн байгуулалцсан анхдагч 100 хүнээ урьж байгаа аж.

Б.Туул

相关新闻