Ш.Абэ Перл Харборт амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-06 08:20:30

ТОКИО. /Kyodo/. Одоогоос 75 жилийн өмнө Японы дайралтад өртөн амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын сүүлчээр Америкийн тэнгисийн цэргийн хүчний Перл Харбор /Сувдан эрэг/ баазад очихоор төлөвлөжээ.

Ш.Абэ даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “би энэ сарын 26-27-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийж, түүнтэй хамт Перл Харборт очно” гэв.

Ингэснээр тэрбээр Японы Ерөнхий сайдын албан тушаал хашиж байх үедээ тус баазад очсон анхны хүн болох юм.

1941 оны 12 дугаар сард Перл Харбор бааз руу Японы арми довтолсноор Номхон далайд дайныг өдөөсөн юм. Дайны явцад АНУ-ын цэргүүд голдуу олон мянган хүн амь үрэгдсэн билээ.

Ш.Абэ “миний энэ айлчлал нь Перл Харборын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх нэгэн тохиол болно” гэж онцлон тэмдэглээд “дайны гамшиг дахин хэзээ ч давтагдах ёсгүй” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын засаг захиргааны үед Вашингтонтой нягт харилцаатай байхын тулд Ш.Абэ Перл Харборт очихоор шийдсэн бололтой.

Г.Доржханд

 

相关新闻