АН-ын ҮЗХ-ны хурал түр завсарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын ҮЗХ-ны хуралдаан "Чингис" зочид буудалд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор түр завсарлаад байна.
ҮЗХ энэ удаад маргааш болох Их хурлаар хэлэлцэх Үндсэн дүрмийн шинэчлэл болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд энэ удаагийн Их хурлаар намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, батлахаа мэдэгдсэн юм.
Намын дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ажиллаж байгаа бөгөөд шинэ дүрмээ баталсны дараа намын даргын сунгааг эхлүүлэх болсон.
Н.Туяа