MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Пакистанд зочид буудалд гал гарсны улмаас 10 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-05 16:16:26

КАРАЧИ. /Anadolu/. Өнөө өглөө үүрээр Пакистаны Карачи хот дахь дөрвөн одтой нэгэн зочид буудалд гал гарсны улмаас наад зах нь 11 хүн амиа алджээ.

“Regent Plaza” зочид буудлын нэгдүгээр давхрын гал тогооны өрөөнөөс гарсан галд барилга бүхэлдээ автсан байна.

Гал гарсан үед зугтаж гарах гарц цөөхөн байсан учир 70 гаруй хүн түлэгдэж бэртжээ. Зарим хүн барилгын цонхоор орны цагаан хэрэгсэл ашиглан бууж байгааг телевизүүд харууллаа.

Эх сурвалжуудын мэдээлснээр, түлэгдэж бэртсэн хүмүүсийн дунд гадаадын иргэд байгаа бололтой.

Г.Доржханд

 

相关新闻