"Эрчим"-ийнхэн эрчим хүчээр хангаж дийлэхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий хотыг дулаанаар хангах үүрэгтэй "Эрчим" компани хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангаж чадахгүй байна.
Үүнийг гэрчлэх баримт орон сууцны айлууд сэрүүхэн өвөлжиж байгаа явдал юм. Энэ тухай иргэн Р.Гүлзада, Сүүлийн гурав дөрвөн жилд дулааны нэгдсэн зуухнаас дулааныг цагийн хуваариар өгдөг гэм бий боллоо. Ингэснээр байрандаа даарч суудаг. Иймд хэрэглэсэн нэрийдлээр дулааны үнийг төлөхөөс шууд татгалзаж байна гэж байгаа бол иргэн Ж.Бурмаа,
-Бидний аж төрж байгаа орон сууц ноднингоос хүйтэн. Сайндаа дөнгөж бүлээхэн байдаг. Тен залгаад л амьдардаг болсон. Өрх тутмаас зуун мянган төгрөг авч богино холболт хийсэн ч нэмэр болсонгүй. Шугам л болохгүй байна гэсэн шалтаг заадаг. Иймээс баян компани мөнгө хэмнэж олон түмнийг хохироохын оронд үйлчилгээгээ сайжруулмаар юм гэж байна.
Харин "Эрчим"-ийнхэн бол шугамыг өөрчлөх, цахилгаан насосны хүчин чадлыг нэмэгдүүлэн даралтыг ихэсгэх хэрэгтэй гэх зэрэг тайлбар өгч байгаа юм.
Ш.Айзаря