Хуучин ЗХУ задран унасанд Оросын иргэдийн 56 хувь харамсч явдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОросын иргэдийн 56 хувь "Хуучин ЗХУ задран унасанд харамсч явдаг" хэмээн "Левада-төв" саяхны судалгаанд тусгажээ. 2015 онд энэ асуулга 54 хувь байсан аж.
Санал асуулгад оролцогчдын 28 хувь энэ тухай харамсдаггүй гэж үздэг байна. Өнгөрсөн жил ийм хариултыг иргэдийн 37 хувь өгч байжээ.Тэгвэл асуулгад оролцсон бусад хүмүүс энэ асуултыг хариулахад хүндрэлтэй хэмээн үзжээ.
ЗСБНХУ-ын задран унасанд сэтгэл дундуур байдаг хүмүүсийн тал хувь нь юуны өмнө эдийн засгийн систем сүйрсэнд харуусдаг гэж үздэг байна. Тэгвэл "Их гүрэн задран унасанд" харамсч явдаг гэсэн хариултыг оролцогчдын 43 хувь үздэг аж. Түүнчлэн асуулгад оролцогчдын гуравны нэг “ЗСБНХУ задран унасаны үр дагаварыг” 56 хувь үл итгэлцэл, хатуурхал нэмэгдсэнтэй холбон үзэж байхад , 30 хувь нь “хаа сайгүй гэртээ” юм шиг байдаг мэдрэмж дууссан гэх хариултыг сонгожээ.
Хуучин ЗХУ-ыг сэргээхийн төлөө тэмцэгчдын тоо жил ирэх тутамд багассаар байна. 2001 онд энэхүү санааг санал асуулгад оролцогчдын 30 хувь дэмжиж байсан бол 2016 оны 11 дүгээр сард иргэдийн 12 хувь дэмжихэд бэлэн байгаа тухайгаа илэрхийлжээ.
Оросын “Левада-төвийн” орлогч захирал Алексей Гражданкины яриагаар, жил улирах тусам ЗХУ-ыг санагалзах түвшин буурч байна. "Хүмүүс дэлхий өөрчлөгдсөн гэдгийг ухамсарлаж байна. Тэд өнгөрснийг буцаах боломжгүй гэдэгтэй эвлэрч байна" гэж социологич ярьжээ.
А.Огторгуймаа