Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-05 10:28:54

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр 10 цагаас "Чингис" зочид буудлын хурлын танхимд хуралдахаар болжээ.

Тус намын ҮЗХ хуралдах болсонтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн хурал хойшилсон байна.

АН-ын зургадугаар Их хурал маргааш Соёлын төв өргөөнд болно. АН-ын 1210 төлөөлөгч оролцох бөгөөд төлөөлөгчдийн бүртгэлийн ажиллагаа дуусч мандат олгосон байна. Их хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Их хурлын өмнө ҮЗХ Их хурлаар хэлэлцэх дүрмийн төслөө хэлэлцэхээр тогтсон ба бүлгийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Б.Туул

相关新闻