УИХ-ын чуулганы хуралдаанаар 9 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 9 хууль тогтоолын төсөл хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоол, Төрийн болон албаны нууцын тухай, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоол, Хилийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоолын зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Б.Туул
.