10 сумын Засаг даргыг батламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-29 23:16:01

Говь-Алтай аймагт орон нутгийн сонгуулиар 16 сумд МАН-аас нэр дэвшигчдийг, 2 сумд АН-ыг дэмжиж саналаа өгсөн юм. Сумдын ИТХ хуралдаж тухайн сумыг ирэх 4 жилд удирдах Засаг дарга нараа тодруулсан байна.

Хуулийн дагуу холбогдох бичиг баримт нь бүрдсэн 10 сумын Засаг даргыг аймгийн Засаг даргын захирамжаар батламжилж ажилд нь орууллаа.

Бигэр сумын Засаг даргаар Ш.Лхаасүрэн, Бугат сумд Я.Мятав, Дэлгэрт С.Уранчимэг, Хөхморьтод Н.Үйтүмэн, Цогтод Л.Насанбуян, Төгрөгт Л.Алтангэрэл, Халиунд Т.Алтансүх, Алтайд Д.Цэрэвсамбуу, Эрдэнэд Т.Нямдаваа, Даривт М.Ганбаатар нар томилогдлоо. Өмнө нь аймгийн төвийн Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Дагвыг батламжилжээ. Одоо үлдсэн 7 сумын Засаг даргыг энэ долоо хоногт батламжлах юм байна.

Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг сумын удирдлагуудад хандан, та бид энэ 4 жилд нэг машинд сууж нэг сэтгэлээр нэгдсэн бодлоготой ажиллана. Сумдаа халуун дулаан уур амьсгал буй болго, хөгжлийн гарцаа зөв сонгож ажилгүйдлийг арилгах, сайн бүхнийг хөхиүлэн дэмжих хэрэгтэй байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

                                                                                Ш.Цоодол

相关新闻