Боодол өвсийг 5000 төгрөгөөр борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬӨвөлжилтөд бэлтгэх Засгийн газрын албан даалгаврын дагуу Дорноговь аймаг өвс тэжээлийн нөөцдөө 17.600 боодол өвс татан авч Өвсний фондод төвлөрүүлж орон нутгийн малчдад борлуулж байна.
Зах зээл дээр боодол өвсний үнэ 6000-7000 төгрөг байгаа бол тус аймгийн ЗДТГ-аас боодол өвсийг харьцангуй хямд 5000 төгрөгөөр борлуулж эхэлжээ.
Өвс худалдаж авахыг сонирхсон иргэд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс зөвшөөрлийн бичиг авч банкинд төлбөрөө тушаагаад Өвс тэжээлийн нөөцөөс өвсөө авч байгаа аж.
Дашрамд, дурдахад тус аймаг нэгдсэн өвс тэжээлийн нөөцөөс гадна сум дундын өвсний нөөцийг нутгийн урд талын сумдын малчдын хэрэгцээг хангахаар Хөвсгөл суманд, хойд талын сумдын хэрэгцээг хангахаар Алтанширээ суманд тус тус байгуулжээ.
Х.Эрдэнэбулган