Дэлгэрэхийн улаан ямааг ирэх онд омгоор баталгаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-22 16:16:00

Дорноговь аймгийн ЗДТГ-аас  Дэлгэрэх сумын ЗДТГ, улсын мал аж, ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ашиг шим сайтай Дэлгэрэх омгийн “Улаан ямаа” гаргаж авах туршилтын ажлыг  сүүлийн 5 жилийн хугацаанд хийж байна.

Энэ ажил ямархуу байгаа талаар Дэлгэрэх сумын ЗДТГ-ын дарга Б.Буяннэмэхээс тодуулахад “Манай аймаг дэлгэрэх омгийн  ашиг шим сайтай ямаа гаргаж авахаар улсын мал  аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран сүүлийн таван жилийн турш ажилласан. Одоогийн байдлаар судалгааны ажлууд дуусч омгоор баталгаажуулах л  үлдлээ. Хэдхэн хоногийн өмнө ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгээс албан бичиг хүлээн авлаа. Омгоор баталгаажуулахад дутуу байгаа судалгааны ажлууд, зарим бичиг баримтыг бүрдүүлж авчрах талаар дурдсан байна. Манай  улаан ямаа 13-15 микронтой жирийн ямааныхаас хэд дахин илүү,  дасан зохицох чадвар сайтай, товаарлаг ашиг шим сайтай гэдгийг судалгаагаар тогтоосон. Ирэх онд омгоор баталгаажуулах ажлыг дуусгахаар төсөвт хөрөнгө суулгасан” гэлээ.

Дашрамд дурдахад “Говь” ХХК Дэлгэрэх сумаас өнгөрөгч хавар 5 тонн ноолуур худалдан авчээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻