“Дээлтэй Монгол” өдөрлөг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭзэн чингэс хааны мэндэлсний 854, Монгол Улс тунхагласны 92 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг өөрсдийн онцлогт тохируулж арван нэгдүгээр сарын 22-ноос эхлэн зохион байгуулж байна.
Сайншанд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийнхан багш сурагчид энэ өдөр хичээлдээ монгол үндэсний хувцас, дээл хантааз, цамц, даашинз зэргээр гоёж анги бүр эхний цагийн хичээлийг улсынхаа төрийн дууллыг дууллаа.
Мөн анги удирдсан багш нар ангидаа үндэсний язгуур урлаг, өв уламжлалыг сурталчлах, үндэсний дуу хөгжим, гар урлал, тоглоом наадгай тоглож үзүүлсэн аж.
Өдөрлөгийг арван нэгдүгээр сарын 25-нд дүгнэх бөгөөд үндэсний хувцастай шилдэг эрэгтэй гурван байр, шилдэг эмэгтэй гурван байрыг тус тус шалгаруулж өргөмжлөл олгох аж.
Х.Эрдэнэбулган