Төсвийн орлогын төлөвлөгөө 102.4 хувиар биелэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 13:14:01

Баян-Өлгий аймгийн эхний 10 сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 102.4 хувиар биелжээ.

Төсвийн нийт орлого  өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8 хувиар өссөн байна. Төвлөрсөн төсвийн татварын орлого 110.6 хувиар давж биелэгдсэний дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 хувиар,ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 32.3 хувиар давж биелж, НӨАТатвар 0.9 хувиар агаарын бохирдлын төлбөр 33.7 хувиар тасалж онцгой албан татвараас орлого ороогүй байна. Орон нутгийн орлого дүнгээрээ 100.3 хувиар биелэгдсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 23.9 хувиар, авто тээврийн албан татвар 27.2 хувиар, хүү торгуулийн орлого 12.7 хувиар тус тус биелэгдэж бусад бүх нэр төрлийн албан татварууд тасарсан байна.

Орлогын төлөвлөгөөг  Дэлүүн сум  3.9, Улаанхус сум  3.8, Булган сум 3.0, Бугат 2.7, Алтай 2.4 дахин давуулан биелүүлж, Алтанцөгц сум 34.1, Цэнгэл сум 37.4, Баяннуур сум 7.8, Ногооннуур сум 10.7,Сагсай сум 3.2, Өлгий сум 11.7 хувиар тус тус тасалжээ.

Ш.Айзаря

 

相关新闻