Зам тээврийн байгууллагуудад хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗТХ-ийн сайд Д.Ганбат салбарын байгууллагуудаа энэ сарын 30-ныг дуустал аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаал гаргажээ.
Энэ хүрээнд ИНЕГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Автотээврийн үндэсний төв, “Улаанбаатар төмөр зам” зэрэг байгууллага хариуцлагатай жижүүр томилж, цаг агаарын өөрчлөлтийг давах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, ИНЕГ нисэх буудлуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлаа бүрэн дуусгаж, шатахууны нөөц бүрдүүлэн, агаарын тээврийн компаниудтай хамтран орон нутгийн нислэгийн хуваарь, чиглэлд зохицуулалт хийх аж. Харин “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Автотээврийн үндэсний төвтэй хамтран хот хооронд зорчигчдыг автобус болон галт тэрэг хооронд дамжин суух нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Ч.Ариунболд