Төрийн банкны хувьчлалтай холбоотой мэдээллийг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсоно.
УИХ хуульд заасан товлолынхоо хүрээнд энэ сарын 15-нд багтаж, ирэх оны төсвийг баталсан. Ирэх орны төсөвт төсвийн орлого бүрдүүлэлтийн хүрээнд төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах зорилтыг дэвшүүлээд буй.
Хэд хэдэн обьектыг хувьчлахаар шийдвэрлэсний дотор Төрийн банкийг оруулсан. Тус банкыг 75 тэрбум төгрөгөөр хувьчилна. Иймээс байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хувьчлалын бэлтгэл ажлын явцыг сонсохоор болжээ.
Дашрамд хэлэхэд, Хөрөнгийн бирж 20 тэрбум, Оргил рашаан сувилал 7 тэрбум, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум, Монгол шуудан компанийг 20 тэрбум, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тогтсон билээ.
Б.Туул