Манай сагсанбөмбөгчид Хятад, Малайзын багийг хожжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТДэлхийн оюутны аварга шалгаруулах сагсанбөмбөгийн 3x3 тэмцээн даваа гарагт БНХАУ-ын Шиамень хотноо эхэлж Монгол Улсын баг Хятад, Малайз улсын багтай тоглож, ялалт байгуулжээ.
Тухайлбал, эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж маш ширүүн тоглолтын эцэст 11:12 гэсэн ганц онооны зөрүүгээр хожсон байна. Харин хоёр дахь тоглолтоо Малайз улсын багтай хийж 18:6 гэсэн оноогоор ялсан байна. Өнөөдөр манай баг Тайланд, Унгарын багуудтай хэсгийн тоглолтуудаа хийх юм.
Д.Өлзий