АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын ирэх сарын 6-нд хуралдах Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав.
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮЗХ-ны хурлаар Их хуралд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлахаар болсон. Тус ажлын хэсгийнхэн энэ амралтын өдөр хуралдсан бол өнөөдөр мөн хуралдсан байна.
Их хурлаар Ардчилсан намынхан намын дүрмээ өөрчлөн, шинэчлэх их үүргийг хүлээсэн юм.
Н.Туяа