“Барьцаа 007” инээдмийн кино үзэгчдэд хүрч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Cinema line”, Араг продакшны хамтын бүтээл “Барьцаа 007” инээдмийн кино энэ сарын 18-наас бүх кинотеатрын дэлгэцнээ гарч эхэллээ.
Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн уг киноны найруулагчаар Б.Жаргалсайхан ажилласан бол гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Л.Баттулга/ Аглуу/, СТА Д.Баттөмөр нар тогложээ.
Хөнгөн гуниг, инээд, ухаарал дагуулсан уг бүтээлд эцгийн хайр, үр хүүхдийн хүслийн тухай өгүүлнэ.
Ж.Болор