МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлосон ч хугацаанаасаа 50 минут хоцорч эхэллээ.
Тус бүлэг Төрийн ордны "Жанжин Сүхбаатар"-ын танхимд хуралдаж байгаа бөгөөд энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэж байгаа юм. Хэлэлцэх асуудлын дотор Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудал орж байгаа.
Бүлгийн хурлын дараа мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ