Ф.Фийон Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-21 11:47:04

ПАРИС. /VOA/. Францын Ерөнхий сайд асан Франсуа Фийон ням гарагт Консерватив намын хүрээнд болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн төлөөх эхний сунгаанд /праймериз/ ялалт байгууллаа.

Тэрбээр урьдчилсан байдлаар 44 хувийн санал авсан бол Францын Ерөнхий сайд асан Ален Жюппе 28 хувийн, Ерөнхийлөгч асан Никола Саркози 21 хувийн санал тус тус авчээ.

Хэрвээ санал хураалтын дүн өөрчлөгдөх бол Ф.Фийон, А.Жюппе нар ирэх ням гарагт болох хоёрдахь шатны сунгаанд өрсөлдөх бөгөөд ялсан нь ирэх онд болох Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Консерватив намыг төлөөлөн оролцох юм.

Харин Ерөнхийлөгч асан Никола Саркози ялагдлаа хүлээн зөвшөөрсөнийхөө дараа Ф.Фийоныг дэмжихээ мэдэгдлээ.

"Би А.Жюппег маш их хүндэлдэг боловч улс төрийн үзэл бодлын хувьд Ф.Фийонтой илүү ойр байдаг, би ялагдсандаа харамсахгүй байна"  гэж Саркози ярьжээ.

Д.Нямтулга

 

相关新闻