Дэлхий дахинд тулгамдсан асуудлуудаар хамтран ажиллана гэдгээ АНУ, Япон хоёр илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-21 11:41:42

ТОКИО. /NHK/.  Перу улсын нийслэл Лима хотод болж буй АПЕК-ийн гишүүн 21 улсын төр, засгийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярилцсан байна.

Ням гарагт болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын үеэр хоёр орны удирдагчид богино хугацааны уулзалт хийсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама хоёр сарын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх билээ.

Ази-Номхон далайн бүсэд энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход чиглэсэн Япон-АНУ-ын түншлэлийг улам бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийнх нь төлөө хоёр орны удирдагчид бие биендээ талархал илэрхийлсэн байна.

Мөн дэлхий дахинд тулгарч буй асуудлуудаар хоёр улс хамтран ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх нэн шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

Х.Сарнай



 

 

 

相关新闻