Булганд их хэмжээний цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-19 21:49:52

Булган аймагт 11 сарын 17,18-ны өдрүүдэд их хэмжээний цас орлоо. Цасны зузаан сумдад харилцан адилгүй 11-29 см байна.

Зам харгуй, даваа гүвээ боогдох зэрэг онц аюултай нөхцөл гарсангнүй. Харин 11 сарын 20-24-ний өдрүүдэд цас орохгүй, салхи ихэнх хугацаанд баруун хойноос 5-10м/с, хүйтний эрч чанга хэвээр, шөнөдөө  25-30 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 11 сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 20-26 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Мэдээллийг Булган аймгийн УЦУОШГ-ын инженер  Ж.Отгонжаргал өглөө. 

                                                                                                                                          П.Батням

相关新闻