Дэлхийд анхны цахилгаан нисдэг машины үйлдвэрлэлийг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-12-11 17:13:26

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /new-science/. Америкийн "Alef Aeronautics" хэмээх гарааны компани Калифорни муж улсын Цахиурын хөндий дэх үйлдвэртээ дэлхийд анхны цахилгаан хөдөлгүүрт нисдэг машины үйлдвэрлэлийг эхлүүлжээ.


2015 онд байгуулсан тус компани нь Tesla болон Bitcoin-ы анхны хөрөнгө оруулагч болох Тим Дрейперийн дэмжлэгтэйгээр 2016 онд туршилтын загварыг зохион бүтээж, 2018 онд бүрэн хэмжээний туршилтын нислэг хийжээ. 2023 онд АНУ-ын Иргэний нисэхийн удирдлагаас нислэгийн гэрчилгээ авсан байна.


"Анхны нисдэг машины үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу эхэллээ. Тэсэн ядан хүлээж буй хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд багийнхан шаргуу ажиллаж байна" гэж "Alef" компанийн захирал Жим Духовныгийн мэдэгджээ. 


Тус компани нисдэг машиныхаа "Model A" загварыг 2022 онд анх танилцуулсан бөгөөд уг загвар нь арван жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бүтсэн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, замын хөдөлгөөнд оролцох боломжтой машин юм. "Model A" нь авто машины зам дээр 354 орчим км зайг туулж, 177 км зайд нисэх чадалтай ажээ. Компанид одоогоор нийт дүнгээрээ ойролцоогоор нэг тэрбум ам.долларын 3500 машины урьдчилсан захиалга ирсэн байна.

相关新闻