Ж.Чинбүрэн: Нийслэлд томуугийн өвчлөл буурсан нь сургалтыг цахимд шилжүүлсэнтэй холбоотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-08 14:38:59

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар танилцуулав.


Салбарын сайд танилцуулгадаа, "Амбулаторийн үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай байна. Ялангуяа, нийслэлд өвчлөл буурч байгаа нь ЕБС-ийн сурагчдын сургалтыг цахимд шилжүүлж, 5 хүртэлх насны хүүхдийг өвдсөн тохиолдолд гэрээр эмчлэх боломжийг бүрдүүлэн, сургалт сурталчилгааг эрчимжүүлсэнтэй холбоотой" гэлээ.

 

Мөн хуралдаанаар Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Ингээд тус хуулийн төслийг дахин хэлэлцэхээр тогтлоо.

相关新闻