Хан-Уул дүүргийн шинэ Засаг дарга үүрэгт ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-18 17:39:36

Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилогдсон Ж.Алдаржавхлан өнөөдөр тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо.

Түүнийг өчигдөр буюу энэ сарын 17-нд НЗД С.Батболд батламжилсан. Харин өнөөдөр түүнд Хан-Уул дүүргийн Засаг даргаар 2008 оноос хойш ажилласан Ж.Ганхуяг тамга гардуулж, амжилт хүслээ. Шинээр томилогдсон Засаг дарга Ж.Алдаржавхлан “Бид дүүргээ эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, эко дүүрэг болгохын төлөө ажиллана. Иргэдээ дээдэлж, хувийн хэвшлээ дэмжинэ. Дүүргийн хувьд барилга байшин өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс газар зохион байгуулалтад түлхүү анхаарна” гэв.

Ч.Ариунболд

相关新闻