Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. -2025 оны 12 дугаар сарын 8-14-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
12 дугаар сарын 8-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
12 дугаар сарын 8-нд: "Өв, Өлгий-3000" тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

12 дугаар сарын 8-12-нд: Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н
нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
12 дугаар сарын 9-нд: Авлигын эсрэг олон улсын өдөр тохионо.
12 дугаар сарын 9, 10-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
12 дугаар сарын 10-нд:
Ардчилал, хүний эрхийн өдөр тохионо.
12 дугаар сарын 10-нд: Засгийн газрын хуралдаан болно.
12 дугаар сарын 10-нд: Спортын салбарын шилдгийг тодруулах "Бөртэ чоно" наадам Чингис зочид буудалд болно.

12 дугаар сарын 11, 12-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
12 дугаар сарын 13-нд:
Санхүү, эдийн засагчдын өдөр тохионо.
12 дугаар сарын 13-нд: Монголын
волейболын холбооны үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" Степп
Аренад болно.
12 дугаар сарын 13-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 130 дахь удаагийн барилдаан болно.
12 дугаар сарын 13-нд: Хүнсний
аж үйлдвэрийн ажилтны өдөр тохионо.
12 дугаар сарын 14-нд: ҮБХ-ны “Алтан цом”-ын
барилдаан болно.

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас
орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон
нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт
видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл
хаягаар линк/холбоос хэлбэрээр 12 дугаар сарын 12-ныг хүртэл хүлээн
авна.
-Үндэсний их
баяр наадмын найруулагчийн багийн агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны
12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл
урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэй хүлээн авна.
-Хүүхэд хамгааллын “Асуудал-Шийдэл”
сарын аяныг 12 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.
-Мал, тэжээвэр амьтдын 2025
оны тооллого 12 дугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Анагаагч эх дэлхий" үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал "Чингис хаан" үндэсний музейд гарна.
Орон
нутагт:
12
дугаар сарын 13-нд: Дархан-Уул аймагт Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат,
аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит үндэсний бөхийн U23 насны УАШБарилдаан болно.
Хилийн чанадад:
12 дугаар сарын 10-12-нд:
Лондон хотноо үйл ажиллагаа явуулдаг "Мандхай" кашмер брэнд 2025 оны
"Намрын хэмнэл"
гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.
12 дугаар сарын 13-нд: Австри Улсад болж буй ДАШТ-ий Латин формейшн
төрөлд “Moon
Dance" хамтлаг оролцоно.
-ОХУ-ын Сочи хотод 12 дугаар сарын 19-ныг хүртэл 100 сая
рублийн шагналын сантай өсвөрийн жүдочдын лигт Монгол, Орос, Солонгос, Куба, Грек,
Бразил, Словен, АНУ-ын 32 баг өрсөлдөнө.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Ulaanbaatar