Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх замын нэгдүгээр эгнээг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-27 15:47:25

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, хурдыг нэмэх зорилгоор авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх ажил эхэлсэн. Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг 12 дугаар сарын 1-нээс бүрэн камержуулан бүрэн чөлөөлж, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог болгоно.


Тус замаар нийтийн тээврийн үйлчилгээний есөн чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу 12 дугаар сарын 1-нээс чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон автомашинд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцлага тооцох аж.


Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаад камерт өртсөн бол тухайн жолоочид торгууль ирэх юм.

相关新闻