ИНЕГ цаг агаарын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХойд Туйлын хүйтэн агаар Монголоор дайран өнгөрөхтэй холбоотойгоор ИНЕГ-ын дарга хэлтэс албадууддаа цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд шуурхай ажиллах бэлэн байдлыг хангах үүрэг өгчээ.
Уг үүрэгт нислэгийн хөдөлгөөн, удирдлагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, цаг агаарын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болгожээ. Мөн “Чингис хаан” болон орон нутгийн нисэх буудлуудын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нөөцийг бүрдүүлэн цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллах байнгын бэлэн байдлыг хангах, цахилгаан болон холбооны дамжуулах байгууламжуудад шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулахыг үүрэг болгожээ.
Ч.Ариунболд