Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн хуралдаанд манай улсын төлөөлөгчид оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-11 16:23:27

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаан Женев хотноо энэ сарын 3-14-нд болж байна.


Тус хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчид Болгар, Беларусь, Хорват зэрэг улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.


Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэж буй юм. Манай улсын хувьд энэ сарын 3-нд хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 4 дэх илтгэлээ хэлэлцүүлсэн. Ажлын хэсгийн хуралдаан үргэлжилж байна гэж Женев дэх Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

相关新闻