Цас цэвэрлэгээнд шинэ үеийн техникийг ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-11-08 13:36:26

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэл, дүүргийн хэмжээнд цас цэвэрлэгээний ажилд сүүлийн үеийн техникүүдийг ашиглаж байна.


“Ингэснээр цасыг хурдан шуурхай, хялбараар цэвэрлэж байна. Түүнчлэн авто замын нуух, явган замын цэвэрлэгээг техникээр хийж буй. Дүүргүүдийн зам цэвэрлэгээг дүүрэг өөрсдөө хариуцдаг болсон. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метрийн газрыг цэвэрлэж хэвшихийг уриалж байна” гэж Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн ярилаа.


Чингэлтэй дүүрэг халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, Өвөр гүнт зуслан чиглэлд 10, гэр хорооллын авто замд 25, хотын төвөөр 10, нийт 45 тонн давс авто зам дээр цацаад байгаа аж. Дүүргийн хэмжээнд 1314 тонн давс, 1760 тонн бодис, 476 тонн дайргын үлдэгдэлтэй. Авто замын нөхцөл хүндэрч болзошгүй үед давс бодис цацах болон ажилчдын бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм байна.


Тухайлбал, сүүлийн өдрүүдийн цаснаар Чингэлтэй дүүрэг зам талбайн үйлчилгээний 75 ажилтан, 15 машин, тусгай зориулалтын техник гаргаж, давс бодис цацаж, зам талбайг цэвэрлэжээ.


相关新闻