Монгол, Кувейтийн хооронд байгуулах явцдаа буй баримт бичгүүдийг эцэслэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн энэ сарын 6-нд Кувейт Улсын Гадаад хэргийн Эрх зүйн асуудал хариуцсан Туслах сайд Тахрани Аль-Нассертай Кувейт Улсын Гадаад хэргийн яаманд уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын хооронд байгуулах
явцдаа буй баримт бичгийг эцэслэх, тэр дундаа Монгол, Кувейтийн хамтын
ажиллагааг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх замын зураглалыг ойрын хугацаанд гарын
үсэг зурахад бэлэн болгох, мөн ирэх сарын 15-19-нд
Катар Улсын Доха хотноо зохион байгуулах Авлигын эсрэг конвенцын оролцогч
талуудын 11 дүгээр бага хурлын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал
солилцов.
Уулзалтын үеэр ярьсан асуудлуудыг ажил хэрэг болгоход талууд идэвхтэй хамтран
ажиллахаар тохирлоо гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.
Ulaanbaatar