Хэнтий аймаг 747 донортой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-17 10:59:36

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар банк жил бүр 10-12 байгууллагаар сайн дурын авлагагүй донор элсүүлэх сургалт сурталчилгааг УЗХороо болон Залуу донор клубтэй хамтран зохион явуулж байна. Ингэснээр 40 орчим донорыг шинээр элсүүлэн байнгын донорын эгнээг өргөтгөж, 85,7 хувьд хүргэжээ.

Тус аймаг нийт 747 донортой бөгөөд үүний 442 донор нь аймгийн төв Чингис хотод амьдардаг аж.

Эдгээр донор дотор 35-аас дээш удаа цусаа бэлэглэж, 100 гаруй хүний амь насыг аварсан Хүндэт донор 62 хүн байдаг байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар банк нь жилдээ 300 орчим донороос 120 гаруй литр цус цусан бүтээгдэхүүн цуглуулж, 5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн шаардлагатай цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна.

“2016 онд “Эрүүл мэндийн салбар хөгжил -5” төслийн хүрээнд 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авсанаар орон нутагтаа цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган ажиллах боломж бүрдсэн” хэмээн цусны салбар банкны эрхлэгч Ж.Эрдэнэсувд ярилаа.

Д.Одонтунгалаг

 

相关新闻