УВС: “Ойрад” театрын өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтууд болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-04 15:55:04

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Ойрад” ХЖТ-ынхан энэ сарын 3-наас эхлэн өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтуудаа толилуулж байна.

 

Өчигдөр хүндэтгэлийн концертоор эхэлсэн өвөл цагийн нээлтийн тоглолт өнөөдөр “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгээр үргэлжилнэ. Харин энэ сарын 5-нд “Баавгай дуулах уу” хүүхдийн жүжиг, 6-нд “Гурван чимэгтэй наадам” жүжгийг тайзнаа тоглоно. Тасалбарын үнэ том хүн 20 мянга, хүүхэд 10 мянган төгрөг байна.

 

1972 оны 11 дүгээр сарын 4-нд тус театр 50 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө 53 дахь улирлын өвөл цагийн үзвэрийн нээлтээ ийнхүү өргөн барьж байна.

 

相关新闻