Б.Түвдэндорж аваргын ойн хүндэтгэлийн барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-16 20:15:20

Булган аймгийн харьяат үндэсний спортын ууган гавьяат мастер, Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадамдоригийн Түвдэндоржийн  мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан болох гэж байна.

Булган аймгийн нутгийн зөвлөл, ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа уг барилдаан 11 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Аваргын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд өөрийх нь төрсөн сум болох Хангал суманд "Идэрчүүдийн барилдаан" - ыг зохион байгуулсан бол дараачийн тэмцээн нь энэхүү бөхийн барилдаан болж байна.

Б.Түвдэндорж нь Булган аймгийн Хангал сум \хуучнаар Сэлэнгэбүрэн сум\-нд 1916 онд төрсөн. Тэрээр 1939 оны Улсын баяр наадмаар 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртжээ. Мөн 1951 онд 9 давж үзүүрлэн "Даяар дуурсах далай даян" чимэг хүртсэн бол 1952 оны Улсын баяр наадмаар  9 давж түрүүлэхэд нь "Улс даяар дуурсах шалгарсан хүчит далай даян" чимэг хүртээжээ. 1986 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

                                                                                                                                        П.Батням

相关新闻