"АСЕМ-ын өдөр"-тэй болохыг Засгийн газар дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв.
2016 оны долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын ач холбогдлыг тодруулах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг “АСЕМ-ын өдөр” болгох зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив. Гэхдээ гуравдугаар сард баяр, тэмдэглэлт өдөр олон таардаг тул жил бүрийн 10 дугаар сарын 17-ныг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх саналыг уламжлахаар тогтлоо.