ӨВӨРХАНГАЙ: Мод тарих ажилд анги, хамт олноороо нэгдэж байна

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2025-10-22 13:49:36
Хүүхдүүд мод тарих ажилд эцэг, эхийн хамт оролцож байна.

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Намрын мод тарих өдрүүд 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилж байна. Мод сөөг тарих ажилд байгууллага, аж ахуйн нэгжүүд болон сургуулийн үе үеийн төгсөгчид нэгдэн идэвхтэй оролцож байна.