Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-10-20 06:38:59

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. -2025 оны 10 дугаар сарын 20-26-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

10 дугаар сарын 20-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

10 дугаар сарын 20-нд: НҮБ-ын өдрийг ГХЯ-нд тэмдэглэнэ.

10 дугаар сарын 20-нд: “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.

10 дугаар сарын 20-нд: МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа болно.

10 дугаар сарын 20-нд: Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна. 

10 дугаар сарын 20-нд: Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.


10 дугаар сарын 21, 22-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

10 дугаар сарын 22-нд: СУИС-ийн КТМУС-ийн "Хэлний соёл, медиа урлаг судлал"-ын профессорын багийн "Профессорын семинар" СУИС-ийн хичээлийн 4 дүгээр байранд болно.

10 дугаар сарын 23д: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 23д: Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр тохиож байна.

10 дугаар сарын 23, 24-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

10 дугаар сарын 24-нд: Ядуурлыг бууруулах олон улсын өдөр тохиож байна.

10 дугаар сарын 24-нд: НҮБ-ын өдөр тохиож байна.

10 дугаар сарын 24-26-нд: Тогтвортой аялал жуулчлал-Төв Ази” уриан дор 26 дахь жилдээ "Мишээл экспо мега холл" олон улсын үзэсгэлэнгийн танхимд болно.

10 дугаар сарын 25-нд: МҮБХ-ны Алтан цомын нэгдүгээр тойргийн барилдаан болно.

10 дугаар сарын 26-нд: МҮБХ-ны Алтан цомын нэгдүгээр тойргийн барилдаан болно.

 

-Намрын “Мод тарих өдрүүд 10 дугаар сарын 26-ныг хүртэл орон даяар үргэлжилнэ.

-“Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн 10 дугаар сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.


- “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян улсын хэмжээнд үргэлжилж байна. 

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл өрнүүлж байна.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилж байна.

2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

 

Орон нутагт:

10 дугаар сарын 22-нд: Хэнтий аймгийн Өндөрхаан суманд Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан болно.

10 дугаар сарын 23-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулна.


-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын нэрэмжит Хараа бүсийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, клубуудын дундах “Мандал лиг “волейболын тэмцээн 10 дугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бүх аймагт  “Соёлын орон зайидний орчин аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Хилийн чанадад:

10 дугаар сарын 21-23-нд: Австралийн Сидней хотод Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран "Mongolia Day" өдөрлөгийг зохион байгуулна.

10 дугаар сарын 21-31-нд: Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам болно.  

10 дугаар сарын 23-нд: Цюрихийн Ритберг музейд “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн нээлтээ хийнэ.


10 дугаар сарын 24-нд: БНХАУ-ын Далиан хотод спорт өрөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

10 дугаар сарын 24-26-нд: БНСУ-ын Чанвон хотод болох гадаад иргэдийн хамгийн том баяр “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д Монгол Улс зочин орноор оролцоно.

10 дугаар сарын 24-26-нд: Япон улсын Нагоя хотод “Монгол хаан” жүжгийг толилуулна.



相关新闻