Ц.Дамдинсүрэнгийн охин Занабазарын анхны хийцлэлд хамаарахуйц Лхам Норжүнма бурхныг хандивлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-09-19 09:02:57

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Төрийн гурван удаагийн шагналт, академич, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн охин, монголч эрдэмтэн, доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова Өндөр гэгээн Занабазарын анхны хийцлэлд хамаарахуйц Лхам Норжүнма бурхныг "Чингис хаан" үндэсний музейд энэ сарын 18-нд хандивлалаа.

 

Их эрдэмтний хадгалж байсан монголын түүх, соёлын үнэт өв болсон ховор бүтээлийг ийнхүү тус музейн үнэт үзмэр болгон хадгалуулж байгаа нь музейн түүхэнд тэмдэглэх чухал үйл явдал хэмээн тус захирал С.Чулуун онцлов. Энэ үеэр монголч эрдэмтэн, доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова, отгон шавь Р.Отгонбаатар нар тус бурхныг нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд хадгалж байсан тухай сонирхолтой дурсамж яриаг өрнүүлэв.

 

Энэхүү үйл ажиллагаанд академич Д.Төмөртогоо, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч асан академич Т.Дорж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж тэргүүтэй зочид байлцлаа.




相关新闻