Хотоос гарах замын хөдөлгөөнүүдийг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-14 10:10:39

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар энэ сарын 13-нд хаасан автозамуудыг өнөөдөр 10.00 цагт нээлээ.

Цаг агаар хүйтэрч, өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Энэ хугацаанд Онцгой байдлын бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, хаагдсан зам, давааны цасыг цэвэрлэж нээсэн байна. Иргэдийг онцын шаардлагагүй бол нийслэлээс гарахгүй байх, гарсан тохиолдолд хурдаа тааруулж, анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох албаныхан анхааруулав.

Ч.Ариунболд

相关新闻