С.Батболд: Гандангийн дэнжийг иргэдийн амжиргаатай уялдуулан дахин төлөвлөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНЗД С.Батболд өнөөдөр “Гандангийн хөгжилд залуусын оролцоо” ТББ-ын урилгаар Гандан орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо.
Гандан орчмын хэсэг нь Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой тул шууд барилгажуулах бус түүхийн хэв маягийг нь хадгалж үлдэх хэрэгтэй гэдгийг НЗД С.Батболд уулзалтын үеэр онцолсон. Тэрбээр, "Бусад орон ашин соёлын өв болсон газруудаа аялал жуулчлалын төв болгон үлдээсэн байдаг. Тиймээс бид энэ хэсгийн гэр хороолол өндөр барилга сүндэрлүүлэх бус хуучны хэв загвар бүхий хашаа, байшин барих, айлуудыг дэд бүтцэд холбохоор төлөвлөж байна. Түүнчлэн энэ хэсгийн айлуудын ихэнх нь жуучлдад шашин, соёлын бүтээгдэхүүн борлуулах замаар орлого олдог. Тиймээс иргэдийн амжиргаагаа залгуулах боломжийг нь хаахгүйгээр, дахин төлөвлөлт хийх ёстой" гэлээ.
Мөн тэрбээр энэ хэсгийн айлууд үнэтэй газарт байгаа тул дахин төлөвлөлтөөр нэг компанид их хэмжээний мөнгөөр зарчихаад явна гэсэн бодолтой байдаг. Гэхдээ бид өндөр орон сууц барихгүй тул энэ бодлоо орхиж, Гандангийнхаа ойр орчмыг түүхэн хэлбэрээр нь хадгалж үлдэхэд анхаарахыг уриалж байна хэмээсэн юм.
Ч.Ариунболд